Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: Иргэдийн хурлын гарын авлага
4
нийттэй хийх уулзалт, иргэдийн нийтийн хурлыг зохион
байгуулах тэргүүлэх арга замын талаарх практик
зааварчилгааны хамтаар тусгасан. Та энэхүү гарын
авлагыг өөрийн ажиллаж, амьдарч буй багийн түвшинд,
тэднийг төлөөлөн сонгогдсон төлөөллийн хувьд,
иргэдийн оролцоог хангах болон хамтран ажиллах
эхлэл цэг болгон ашиглахад тань өөрт хэрэгцээтэй зүйл
болохыг нь ойлгон мэдрэнэ хэмээн бид найдаж байна.
Өөрийг тань сонгосон иргэдэд хамгийн ойр ажиллаж
буй төлөөлөл болохын хувьд таны үндсэн үүрэг роль
нь Монгол улсын ардчилсан засаглалын амжилтыг бүс
нутаг болон дэлхий нийтэд үлгэр жишээ болохуйцаар
баталгаажуулан үргэлжлүүлэх явдал байх юм.
Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн
БНОУХ нь улс төрийн намууд, иргэний нийгэм,
иргэний институцууд, нээлттэй сонгууль, ардчилсан
засаглал болон хуулийн засаглалыг хөгжүүлэх замаар
дэлхий даяар эрх чөлөө, ардчиллыг хөгжүүлэх зорилго
бүхий ашгийн бус, улс төрийн бус байгууллага юм. 1983
оноос хойш тус хүрээлэн нь 100 гаруй оронд өөрийн
хөтөлбөрийг Эмэгтэйчүүдийн Ардчиллын Сүлжээний
хамтаар хэрэгжүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар
75 улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус
хүрээлэн нь АНУ-ын Төрийн Департмент, АНУ-ын
Олон улсын хөгжлийн агентлаг, Ардчиллын төлөөх
үндэсний сан болон Нэгдсэн Вант Улсын Олон улсын
хөгжлийн байгууллага (DFID) зэрэг Европын хэд хэдэн
сан, байгууллагууд, бусад Барууны улс орнууд болон
НҮБ-ын олгосон тэтгэлгээр санхүүжин үйл ажиллагаа
явуулдаг. БНОУХ-гийн улс орнууд дахь салбар сүлжээ
болон орон нутгийн түншлэгч нартай тогтоосон урт
хугацааны түншлэл нь тус хүрээлэнг олон төрөл