IRI Mongolia Poll Shows Economic Concerns, Negative Views on Media Freedom, Strong Desire for Democracy

Ulaanbaatar, Mongolia – A newly-released poll by the International Republican Institute’s (IRI) Center for Insights in Survey Research (CISR) shows Mongolians have concerns over the economy and negative views on media freedom in the country but highlights strong support for democratic governance. 

When asked about the most important problems facing the country today, 61% say the cost of living, high prices, and unemployment. This finding is in line with previous IRI polling in Mongolia, which has consistently shown economy-related issues as the primary challenge and problem facing the country.

“It’s been pretty consistent that the majority of Mongolians are not thrilled with the current state of the economy,” said Adam King, Director for East Asia and the Pacific at IRI. “More will need to be done by government officials to lower the cost of living and create more opportunities for good paying jobs if public sentiment on the economy is going to change.” 

When asked to describe the current status of media freedom in Mongolia, a majority of 53% say that it’s “somewhat bad” or “very bad.” Additionally, 56% believe that the media in Mongolia lacks the freedom to independently report on any issue.

The survey also found that 68% of Mongolians believe that democracy is the best form of government.  

“Our research shows that people do not believe the media is free in Mongolia,” said King. “More independence will encourage trust in a free press, which is an important institution in any democratic system. Despite the current concern over the media environment, it is reassuring that over two-thirds of Mongolians believe that democracy is the best form of government.”

Methodology

The survey was conducted on behalf of the International Republican Institute’s Center for Insights in Survey Research by the Independent Research Institute of Mongolia (IRIM). Data collection was conducted between February 19 – March 28, 2024, through computer-assisted telephone interviews. The sample consisted of n=2,037 residents of Mongolia aged 18 and over. 

A multi-stage probability sampling method was used to design a nationally representative sample. The sample frame list of mobile phone numbers was compiled from IRIM’s internal database. The sample was stratified by region and by urban/rural residency, followed by simple random sampling of telephone numbers within each stratum.    

The data was weighted by age, gender and urbanicity nested within regions, according to 2023 population statistics from the National Statistics Office of Mongolia. The response rate was 11%.  The margin of error for the full sample is ± 2.17 percentage points. 


Монголын олон нийтийн санал бодлын судалгаа

Ардчилсан системийн чухал багана болох хэвлэл мэдээллийн салбар нь хараат бус байдлаа хангаж чадсанаар иргэдийн чөлөөт хэвлэлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.”

Улаанбаатар хот, Монгол Улс – Иргэд ардчилсан засаглалыг чин хүсэж харин хумигдан хязгаарлагдаж буй хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон эдийн засгийн нөхцөл байдалд санаа зовниж буйг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн Асуулга Судалгааны төвийн  Монгол улсад хийж гүйцэтгэсэн олон нийтийн санал бодлын судалгаа харууллаа.

Монгол улсад тулгарч буй хамгийн чухал асуудлын талаар асуухад судалгаанд хамрагдсан иргэдийн 61 хувь нь амьжиргааны өртөг, үнийн өсөлт болон ажилгүйдлийг нэрлэсэн байна. Энэ үр дүн нь өмнөх БНОУХ-гийн Монгол Улсад хийж гүйцэтгэж байсан олон нийтийн санал бодлын судалгаануудын үр дүнгүүдтэй нийцэж байгаа бөгөөд эдийн засагтай холбоотой асуудлууд нь улс оронд тулгарч буй хамгийн чухал асуудал хэвээр байгааг харуулж байна.

БНОУХ-гийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Адам Кинг “Монгол Улсын иргэдийн дийлэнх нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун бус байна гэсэн судалгааны үр дүн тогтмол гарсаар байна” гэж тэмдэглээд, “засгийн газрын зүгээс амьжиргааны өртгийг бууруулах, сайн цалинтай ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр илүү ихийг хийх шаардлагатай байна” гэв.

Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгаанд хамрагдсан иргэдийн 53 хувь нь “маш муу” эсвэл “зарим талаар муу” гэж хариулсан бол 56 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа асуудлыг бие даасан, хараат бус байдлаар мэдээлэх эрх чөлөө байхгүй хэмээн үзжээ.

Гэсэн хэдий ч иргэдийн 68 хувь нь ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар мөн гэдэгтэй санал нийлсэн байна.

Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсын иргэд хэвлэл мэдээллийн салбарыг хараат бус, эрх чөлөөтэй гэж үзэхгүй байна. Иймд ардчилсан тогтолцооны чухал багана болох хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлыг хангаж чадвал иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэл нэмэгдэх нь дамжиггүй” гэж ноён Кинг онцлон хэлээд, “Хэдийгээр иргэд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдалд санаа зовниж байгаа боловч иргэдийн гуравны хоёр нь ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар гэж итгэж байгааг харах урамтай байна” гэв.

Судалгааны аргачлал

Энэхүү судалгааг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Асуулга судалгааны төвийг төлөөлөн Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM) гүйцэтгэсэн болно.​ 2024 оны 02-р сарын 19-нөөс 03-р сарын 28-ний өдрүүдэд компьютерын тусламжтайгаар утсаар судалгааны мэдээллийг цуглуулав. Санал асуулгад Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны гар утас хэрэглэдэг нийт 2,037 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулав.​ 

Хүн амын тооцоололд үндэслэн үндэсний хэмжээнд төлөөлөхүйц төлөөллийг сонгохдоо олон шатат санамсаргүй түүврийн аргыг ашигласан болно. Судалгаанд хамрагдсан өрхийн холбоо барих мэдээллийн жагсаалтыг IRIM-ийн дотоод мэдээллийн сангаас цуглуулав. Түүврийг бүс нутаг хот хөдөөгийн оршин суугчдын ангиллаар ангилсны дараагаар давхарга тус бүрээс түүвэрлэх анхан шатны нэгжийг санамсаргүйгээр сонгосон.

Судалгааны мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын 2023 оны хүн амын тоо, статистикт нийцүүлэн хүйс, насны бүлэг, бүс нутгаар нь хуваан ангилсан болно. ​Амжилттай ярилцлагын хувь 11 хувь байсан бөгөөд түүврийн алдааны хязгаар ±2.17 хувиас хэтрэхгүй байна.​

Up ArrowTop