Sorry, you need to enable JavaScript to visit this website.

Монгол Улс дахь санал бодлын судалгаа: Залуучууд оролцоог хангасан улс төрийг хүсэж, ажилгүйдлийн талаар зовниж байна

September 22, 2020

Улаанбаатар, Монгол Улс – Залуучууд оролцоог илүү хангасан ардчиллыг чин хүсэж, ажилгүйдлийн асуудалд санаа зовниж буйг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гийн Асуулга судалгааны төвийн Монгол дахь санал бодлын судалгаа  харууллаа. Улсын хэмжээнд 18-40 насны залуучуудын дунд хийгдсэн тус судалгаа нь 2020 оны 6-р сард явагдсан УИХ-ын сонгуулийн өмнөх үе болон COVID-19 коронавирусийн цар тахлын үеийн залуучуудын санал бодлыг илэрхийлсэн болно.


БНОУХ-гийн Азийн бүсийн захирал Жоанна Као "Эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд улс төрийн үйл явцад идэвхтэй оролцогч байх ёстой гэсэн нэгэн дуу хоолой шахам үзэл бодлыг судалгааны тоон үзүүлэлт харуулж байна” гэж тэмдэглээд, "Монголчууд цар тахал, ажилгүйдлийн талаар зовниж буй энэ үед иргэдийн хэрэгцээ, шаардлагыг бодлогод тусгахын тулд улс төрчид иргэдийн бүх төрлийн төлөөллийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулах нь чухал юм" гэв.
 
Залуучуудын 94 хувь нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын бүх гишүүд улс төрийн шийдвэр гаргах үйл явцад оролцох нь чухал гэж үзжээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 97 хувь нь залуучуудын оролцоо чухал гэж хариулсан бол 91 хувь нь эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах нь мөн чухал гэж үзсэн байна.
 
Хүйс, бүс нутаг үл харгалзан нийт судалгаанд оролцсон залуучуудын 54 хувь нь Монгол Улсад тулгамдаж буй хамгийн чухал асуудлаар ажилгүйдлийг нэрлэв. Түүнчлэн оролцогчдын 22 хувь нь авлига, 18 хувь нь боловсрол болон ядуурлыг нэн тэргүүний гурван тулгамдсан асуудлаар тодорхойлжээ.
 
Улс төрийн намд итгэх итгэл залуучуудын дунд маш бага байгаа үзүүлэлт гарсан бөгөөд оролцогчдын 60 хувь нь улс төрийн намуудын талаар “маш” (10 хувь) эсвэл “зарим талаараа” (50 хувь) сөрөг бодолтой байдгаа илэрхийлжээ. Түүнчлэн, талаас илүү хувь нь шүүхийн байгууллагуудын талаар “маш” (11 хувь) эсвэл “зарим талаараа” (40 хувь) сөрөг бодолтой байдаг гэж хариулсан бол 56 хувь нь УИХ-ын талаар “маш” (9 хувь) эсвэл “зарим талаараа” (47 хувь) сөрөг бодолтой байдгаа илэрхийлэв. Засгийн газрын ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ  эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх (53 хувь), шинээр ажлын байр бий болгох (58 хувь), бүх иргэдийг улс төрийн үйл ажиллагаанд оролцох боломжоор хангах (51 хувь) чиглэлээр “маш” эсвэл “зарим талаараа” муу ажиллаж байна гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь дүгнэжээ.
 
Шийдэх хэрэгтэй саад бэрхшээл олон байгаа хэдий ч судалгаанд оролцсон залуучуудын дийлэнх (76 хувь) нь ардчилсан тогтолцоог хадгалах ёстойг дэмжиж буй нь Монгол Улсын ирээдүйн хувьд эерэг шинж тэмдэг юм.
 
Уг судалгааны үзүүлэлт, үр дүнг олон нийтэд хүртээмжтэй, шинэлэг аргаар хүргэн түгээх зорилго бүхий дата дүрслэлийн уралдааныг БНОУХ-гийн Монгол дахь оффис зарлаж байна. Нэмэлт мэдээллийг IRI in Mongolia – БНОУХ нэр бүхий Фэйсбүүк хуудсаас авна уу.
 

Судалгааны аргачлал

Тус судалгааг БНОУХ-гийн Асуулга судалгааны төвийн өмнөөс Хараат бус судалгааны хүрээлэн 2020 оны 5 сарын 14-нөөс 6-р сарын 15-ны өдрүүдэд явуулсан болно. Үечилсэн, олон шатат санамсаргүй түүврийн аргыг баримтлан оролцогчдын амьдран буй газарт очиж ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгааны мэдээллийг цуглуулсан. Монгол Улсын 18-аас 40 насны нийт 2,494 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч судалгаанд хамруулсан бөгөөд судалгааны мэдээллийг хүйс, насны бүлгээр хувьчлан​.